Misheel LogoМишээл касс

Үнэ цэнийг зорив.

Монголын бүх жижиг бизнесүүдийг дижитал шилжилтэд хөтөлж, тэднийг илүү ухаалаг , илүү ашигтай, илүү өсөлттэй болгоно.

Бидний тухай

САРУУЛ ЗЕТ ХХК нь програм хангамжийн чиглэлээр 2024 онд үүсгэн байгуулагдсан. Худалдаа эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхээр Мишээл кассын системийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.

🎯 Алсын хараа: Монголын бүх жижиг бизнесүүдийг дижитал шилжилтэд хөтөлж, тэднийг илүү ухаалаг , илүү ашигтай, илүү өсөлттэй болгоно.

🚀 Хэтийн зорилго: Бид кассын систем, цахим худалдаа, зээлийн шийдлийг нэгтгэсэн цогц платформоор дамжуулан жижиг дунд бизнесүүдийг дэмжиж, тэдэнд өсөн дэвжих ухаалаг орчинг бий болгоно.

✨ Үнэт зүйлс:

  • Шударга байдал
  • Хэрэглэгч төвт сэтгэлгээ
  • Тэгш боломж
  • Инноваци
  • Хамтын үр шим
Team illustration

Яагаад Мишээл системийг сонгох ёстой вэ?

Бид жижиг бизнесүүдийн хэрэгцээнд яг тохирсон, ухаалаг, үнэгүй шийдлийг санал болгож байна.

Бүх модуль үнэгүй

Кассын системийн бүх модуль, боломжууд бүхэлдээ үнэгүй.

Бүх хэрэгцээт функцтэй

Борлуулалт, бараа материалын үлдэгдэл, өглөг, авлага гээд шаардлагатай үйлдлүүд бүгд багтсан.

Онлайн, хялбар нэвтрэх

Интернэттэй л байхад хангалттай тул өндөр хүчин чадалтай компьютер шаардлагагүй.

Хүчтэй компьютер шаардлагагүй

Нэмэлтээр програм суулгах ямар ч шаардлагагүй.

Хялбар бүртгэл

Веб хуудсаар бүртгэлээ үүсгээд системээ шууд ашиглах боломжтой.

Зээлийн хүсэлт илгээх

Цахимаар бизнесийн зээлийн хүсэлт илгээн зээл авах боломжтой.